| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ цуцаллаа

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, цаг үеийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улс өнөөдрөөс эхэлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ цуцалж, улбар шар түвшингээс шар түвшин рүү шилжлээ. Хичээл сургууль ч эхэллээ. Гэхдээ иргэдийн хариуцлага суларч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж явах ёстой.

Хөгжлийн банкны асуудлаар мөн мэдээлэл өглөө. Тэрбээр цаашдаа Хөгжлийн банк олон улсын жишгийн дагуу ажиллах ёстой. Харамсалтай нь тэгж ажиллаж чадахгүй байна. Зорилго нь гажуудсан. Арилжааны банк шиг тодорхой статусгүй явж ирлээ. Чанаргүй зээлийн ангилал ч хэрээс хэтэрлээ. Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын дагуу ашигласан тодорхой төслүүд байгаа. Цар тахлын улмаас эргэн төлөлт урт хугацаагаар тасалдсан байгаа бол үүнийг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Аль болохоор баялаг бүтээгчтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллана.

Хамгийн гол нь улстөрийн нөлөөллөөр зээл аваад зээлээ өөр зүйлд зарцуулсан зээлүүд байгаа. Тэднийг шүүхэд шилжүүлж маргаан үүсгэсэн асуудал бий. Үүнээс болж баялаг бүтээгчдийн нэр хүнд унаж байна. Тэдгээр нөхдүүдтэй Засгийн газар хатуу арга хэмжээ авна. Одоо бид Хөгжлийн банкыг том түвшинд зээл гаргадаг, арилжааны банкийг санхүүжүүлдэггүй байх тал дээр анхаарна. Ингэж байж Монгол Улсын эдийн засаг бэхжинэ" гэлээ. 

 

Хамгийн гол нь улстөрийн нөлөөллөөр зээл аваад зээлээ өөр зүйлд зарцуулсан зээлүүд байгаа. Тэднийг шүүхэд шилжүүлж маргаан үүсгэсэн асуудал бий. Үүнээс болж баялаг бүтээгчдийн нэр хүнд унаж байна. Тэдгээр нөхдүүдтэй Засгийн газар хатуу арга хэмжээ авна. Одоо бид Хөгжлийн банкыг том түвшинд зээл гаргадаг, арилжааны банкийг санхүүжүүлдэггүй байх тал дээр анхаарна. Ингэж байж Монгол Улсын эдийн засаг бэхжин
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.