| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны асуудлыг 25 гишүүнтэй Ажлын хэсэг шалгаж байна гэв

Хөгжлийн банкны зээлийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өгч байна. Тэрбээр "Хөгжлийн банкны асуудлаар сэтгүүлчтэй хамтарч нээлттэй сонсгол хийхээр болсон. Хэвлэлийнхэн шүгэл үлээгч болж байна. Сайн байгаа шүү. Одоогоор 25 бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн шалгаж байгаа. Ажлын хэсэгт сэтгүүлч Лодойсамбуу, Өнөрцэцэг хоёрыг орж ирж ажиллахыг хүсч байна. Хяналт шалгалтын хуулийн хүрээнд түр хороо байгуулсан байгаа" гэлээ. 

Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт гарсан "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргэж өгч байна. Дашрамд дуулгахад, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд 76 гишүүний 71 нь холбогдож байна гэсэн мэдээлэл байна. 

Хөгжлийн банкны асуудлыг 25 гишүүнтэй Ажлын хэсэг шалгаж байна гэв
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.