| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Эрхэмбаатарыг томилжээ

Олны анхааралд өртөж, дампуурлын ирмэг дээр хувь заяа нь дэнжигнэж байгаа Хөгжлийн банктай холбоотой "Өөрөөр нь төлүүлье"  хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт Туушин зочид буудалд явагдсан билээ. Харин энэ үеэр Хөгжлийн банкны ТУЗ хуралдаж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх, хуульч Ж.Эрхэмбаатар болон Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга З.Батырбек нарыг Хөгжлийн банкны дэд захирлаар томилжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар Ж.Эрхэмбаатар, З.Батырбек нар нь Хөгжлийн банкны дэд захирлын Түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байгаа бөгөөд 30 хоногт багтаан нээлттэй шалгаруулалтад тэнцэж, жинхлэгдэх юм байна.
Дашрамд хэлэхэд МАН-ын генсекийн зөвлөх гэх Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшиж байсан бөгөөд 2021 оны сүүлээс эхлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх хийж эхэлжээ.
Ийнхүү олон нийт чоно борооноор гэгчээр Хөгжлийн банкны зээл гэж сэвж байх хойгуур тус банкны удирдлагуудыг өөрчилж, МАН-ынхан өөрсдийнхөө хүмүүсийг томилж эхэллээ гэж хардаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ч Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар томилогдох гэж байгаа гэсэн мэдээлэл сонсогдсон юм. 
Эх сурвалжийн хэлж буйгаар Ж.Эрхэмбаатар, З.Батырбек нар нь Хөгжлийн банкны дэд захирлын Түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байгаа бөгөөд 30 хоногт багтаан нээлттэй шалгаруулалтад тэнцэж, жинхлэгдэх юм байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.