| | USD/MNT 0₮

Иргэн Б.Ган-Очир НҮБ-ийн хуралд сонгуулийн хар машины булхайг дэлгэхээр Европийн улсыг зорьжээ

Өнгөрөгч УИХ-ийн сонгуулийн одоогийн эрх барьж буй МАН-ын эрх баригчид олонхийг саналыг авсан. Ингэхдээ сонгуульд ашигласан хар машинаар дамжуулан хууль бусаар олонхи саналыг авсан гэх асуудлыг иргэн Б.Ган-Очир олон нийтэд дэлгэж байв.

Түүнээс хойш Б.Ган-Очирыг хууль цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж саатуулан шалгаж байсан. Мөн түүнийг улс төрийн эрхмүүдийн нэр төрд халдаж ноцтой мэдээлэл задалсан, бусдаас мөнгө нэхсэн зэрэг асуудлаар хэрэг үүсгэн шалгасан билээ. Иргэн Б.Ган-Очир улс төрчид Сонгуулийн Ерөнхий хороотой нийлж сонгуулийн санал тоолох хар машин гэх энгийн төхөөрөмжийг ашиглаж Төрийн эрхийг булааж авсан хэмээн тэмцсээр ирсэн.

Монгол Улсад энэ асуудлыг шийдэх улс төр хуулийн байгууллагынхан байхгүй байгаа учраас тэрээр энэ сарын 10-ны өдөр Турк улсыг зорьжээ. Учир нь тэрээр Турк улсад болох НҮБ ийн хурал дээр Монгол улсад өрнөж буй улс төрийн булхайг дэлгэх бөгөөд сонгуулиар болж өрнөсөн хууль бус ажиллагааг Олон улсад мэдээлж, илтгэл тавихаар явсан байна.

 

Иргэн Б.Ган-Очир НҮБ-ийн хуралд сонгуулийн хар машины булхайг дэлгэхээр Европийн улсыг зорьжээ
Улс төр

Сэтгэгдэл (39)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.