| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хүү Б.Мөнх-Очир Төв талбай дээр жагсаал хийж байна

Манай улсад эцэг, эх нь Төрийн өндөр дээд албан тушаалд очсон бол хүүхдүүд болон хамаарал бүхий этгээдүүд нь дагаад төр рүү шургалах, албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогддог хууль бус тогтолцоо үйлчилдэг.

Энэ бичигдээгүй хууль одоо ч үйлчилсээр. Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй бол энгийн иргэдийн хүүхдүүд хэдэн жил хүлээгээд л ордоггүй. Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгаас сонгогдсон даруйдаа том хүү Мөнхсайханг өөрийн зөвлөхөөр томилжээ. Мөн өөрийн нөхөр болох П.Баярмагнайг АНУ-ын Санфранциско хотноо суух дэд консулаар томилуулсан байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Баярсайханы бага хүү Б.Мөнх-Очир цагаан сарын битүүний өдрөөс хойш төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэрээр Монгол Улсын төв талбай дээр Хятад улсын бичиг барьсан иргэд зураг даруулсан асуудлыг эсэргүүцэж, Засгийн газраас тайлбар хүсэж буй. Гишүүний нөхөр болон том хүү нь төр түшилцэх үүрэг хүлээж Төрийн ордонд ажиллаж байхад бага хүү нь эсэргүүцэж тайлбар нэхэж жагсаал хийж байх юм.

Хэдий иргэн хүний эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлж байна гэж хэлж болох ч Цагаан сарын баярын өдрүүдээр төрт ёсоо уландаа гишгэж, бусдыг турхирч байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Цагаан сараар аав, ээжийнхээ гарын өргөн золгож, ахмад настнаа хүндэтгэн дээдлэх учиртай. Гэтэл эрхэм  гишүүний хүү Засгийн газарт ажиллаж буй ээж болон ах нараасаа тайлбар хүсэж байна гээд жагсаал зохион байгуулаад сууж байна.  Нэг талдаа Улсынхаа тусгаар тогтнолд санаа зовнисон залуу үе гэж харах хүмүүс байхад албан тушаалд горилж байна гэж шүүмжлэх нэг хэсэг бий.

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хүү Төв талбай дээр жагсаал хийж байна
Улс төр

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.