| | USD/MNT 0₮

С.Сүхбаатар: Ланд-200 байтугай Лексус-570 авч унасан Засаг даргууд бий

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сошиал хуудсуудаар "Дундговь аймгийн удирдлагууд 599 сая төгрөгийн төсвөө 425 саяар нь машин авч унаж тансагласан" гэх мэдээлэл тархсан. Уг мэдээллийн дагуу бид тус аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатартай холбогдож, дараах тодруулгыг авлаа.

-Та бүхнийг аймгийн 599 сая төгрөгийн төсвөөс өндөр өртөг бүхий автомашинууд авч, тансагласан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Бид аймгийн хэрэгцээнд "Ланд-200" маркийн автомашиныг 400 орчим сая төгрөгөөр авсан нь үнэн. Бүх аймгийн Засаг дарга нар л аймгийн хэрэгцээнд зориулж машин авсан. "Ланд-200" байтугай Лексус-570 маркийн машин ч авч унадаг. Яагаад зөвхөн манай аймгийн онцлоод байгааг ойлгохгүй байна.

-Аймгийн төсөв 599 сая төгрөгөөр батлагдсан гэдэг мэдээлэл ямар учиртай юм бэ?

-Энэ бол худал мэдээлэл. Бүхэл бүтэн нэг аймгийн жилийн төсөв 599 сая төгрөгөөр батлагдана гэж юу байхав. Дор хаяж 3-4 тэрбум төгрөгөөр батлагддаг шүү дээ.

-"Ланд-200" маркийн автомашинуудыг хэзээ худалдаж авсан бэ?

-Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 2017 онд худалдаж авсан. Харин миний хувьд 2019 оны эхээр авсан. 

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сошиал хуудсуудаар "Дундговь аймгийн удирдлагууд 599 сая төгрөгийн төсвөө 425 саяар нь машин авч унаж тансагласан" гэх мэдээлэл тархсан. Уг мэдээллийн дагуу бид тус аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатартай холбогдож, дараах тодруулгыг авлаа.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.