| | USD/MNT 0₮

Социал дeмократ клуб шилдэг 70 залууг шалгаруулна

Дэвшилтэт социал демократ клубийн зүгээс оюутан, залуучуудын дунд социал демократ клубийг таниулах, улс төрийн үзэл баримтлалын мэдлэг олгох зорилготойгоор манлайлагч 50 оюутан, 20-н залуу буюу нийт 70 залууг сонгон шалгаруулан “SOCIAL DEMOCRACY LEADERSHIP PROGRAM” зарлаж байна.

Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бакалаврын зэрэг горилж буй өдрийн ангийн суралцагч нараас 50 оюутан шалгаруулан тус хөтөлбөрт хамрагдах бөгөөд улс төрийн итгэл үнэмшилтэй, шилдэг 20 залуучуудыг шалгаруулан тус хөтөлбөрт хамрагдана.

Бүртгэлийг https://forms.gle/bpkTT4ZZpFA4PRoS9 тус линкээр 2022 оны 02-р сарын 06-наас 14-ний өдөр хүртэл явагдах болно.

ШААРДЛАГА:

2022 оны 02-р сарын 15-аас 03-р сарын 1-ний хооронд мягмар болон бямба гараг сургалт явагдах тул бүрэн хамрагдах боломжтой байх ёстой.

  • Мягмар гараг: 18:30- 21:30 цагийн хооронд
  • Бямба гараг: 09:00- 17:00 цагийн хооронд явагдах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9904 5810, 8006 0932 дугааруудаас лавлана уу.
Дэвшилтэт социал демократ клубийн зүгээс оюутан, залуучуудын дунд социал демократ клубийг таниулах, улс төрийн үзэл баримтлалын мэдлэг олгох зорилготойгоор манлайлагч 50 оюутан, 20-н залуу буюу нийт 70 залууг сонгон шалгаруулан “SOCIAL DEMOCRACY LEADERSHIP PROGRAM” зарлаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.