| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР хашиж буй ажлаа өгөх ёстой ч гүрийж суугаа 19 газрын дарга, ТНБД нар

Цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилогдсон алба хаагчдыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна.

Энэ хүрээнд таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг энэ сарын 1-ны дотор чөлөөлөгдөх ёстой байсан билээ.  2021 оны гуравдугаар улирлын байдлаар  Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог илрүүлсэн байдаг.

Өгсөн хугацаанд сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар, гэрээгээр томилгоо хийсэн зөрчлүүдийг арилгахгүй бол томилгоо хийсэн эрх бүхий албан тушаалтныг өөрийг нь огцруулах саналаа дээд байгууллагад нь гаргадаг хуулийн зохицуулалттай аж.

Энэ дагуу ажлаасаа чөлөөлөгдөх ёстой дарга  нарыг тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга асан БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, Усны газрын дарга Ш.Мягмар, Иргэний нийсэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй Засгийн газрын 17 агентлагийн дарга нар багтаж байгаа юм.

Мөн таван яамны ТНБД нараас ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг нар сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна.

Батлан хамгаалах яамны ТНБД Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох шалгалтаар томилогдсон бол БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн сайдын албан тушаалд томилогдож Засгийн газарт байж байгаад буцаад Төрийн нарийн бичгийн даргаар очжээ. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга хурандаа Г.Загджав хууль бусаар томилогдсон нь тогтоогдож, хуулийн дагуу ажлаа өгөх ёстой дарга нарын нэрэнд багтжээ.

Түүнчлэн цар тахлын хуулиас өмнө сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дөрвөн агентлагын дарга нарыг чөлөөлөх ёстой болж байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нар сонгон шалгаруулалтгүй томилогджээ.

Төрийн албаны зөвлөлөөс тусгай шалгалтыг явуулж хууль бусаар томилогдсон дарга нарыг илрүүлэн олон нийтэд зарлан тунхагласан ч тэд ажлаа чимээгүй хийсээр сууна.

Тэр ч бүү хэл Төрийн албаны зөвлөлөөс тэд нарыг томилсон дээд албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон ч энэ чиглэл хэрэгжсэнгүй. Харин ч зарим нь шууд сайд болж, зарим нэг нь шинээр байгуулагдах яамдуудад дэд сайдаар очих нь тодорхой болов.

Хууль бусаар албан тушаал хашиж буй дарга нар ихэвчлэн өндөр хариуцлагатай газарт очсон нь харамсалтай. Тэднийг хууль бус томилгоог дагаад гүйцэтгэх үүрэгтэй алба хаагчид нь мэргэжил арга зүйн дутагдалд орж, Төрийн ажил иргэддээ хүрэхгүй гацсаар байгаа юм. Тйимээс эдгээр хууль бусаар томилогдсон дарга нар хуулийн дагуу ажлаа өгөх ёстой билээ.

ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР хашиж буй ажлаа өгөх ёстой ч гүрийж суугаа 19 газрын дарга, ТНБД нар
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.