| | USD/MNT 0₮

Г.Занданшатар:Маргаашнаас эхэлж тэтгэврийн нэмэгдлийг олгоно

 

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр тэтгэмж нэмэх хуулийн төслийг эцэслэн батална. 

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Цар тахлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Өнөөдөр төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг зорьж байна. Бид тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж байна. Тэтгэвэр сар бүрийн эхний өдөр иргэдийн дансанд ордог. Тиймээс өнөөдөр төсвийн тодотголоо баталж, тэтгэвэр авагчдын нөхцөл байдлыг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгохыг зорьж байна” гэв.

Тэгэхээр маргаашнаас эхэлж ахмадуудын дансад тэтгэвэр нь нэмэгдэж орох нь. Тодруулбал, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож байгаа билээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Цар тахлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Өнөөдөр төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг зорьж байна. Бид тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж байна. Тэтгэвэр сар бүрийн эхний өдөр иргэдийн дансанд ордог. Тиймээс өнөөдөр төсвийн тодотголоо баталж, тэтгэвэр авагчдын нөхцөл байдлыг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгохыг зорьж байна” гэв.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.