| | USD/MNT 0₮

“Зангараг”-тай гэж өөрийгөө тодорхойлсон Хотын дарга Д.Сумъяабазарын өрөвдөлтэй амбиц

 

Өнөөдөр Нийслэлийн МАН ын хороо хуралдсан. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Монгол ардын намын даргаар 99.51 хувийн саналаар Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар улиран сонгогдсон.

Энэхүү шийдвэр гарахтай зэрэгцэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нэг гарчигтай нэг нийтлэл хөвөрч эхэллээ.

Мэдээний гарчгаас л өөрийнх нь амбиц, улс төрийн суудал, эрх ашиг нэгдүгээр байдаг гэдгийг харуулаад авсан үйл явдал болов. “Нийслэлд Д.Сумъяабазар шиг Зангарагтай улс төрч хэрэгтэй байж” гэх гарчигтай мэдээг тарааж, сошиал орчинг ерөнхийд нь хянажээ.

Энэхүү хэт дөвийлгөж, хөөргөсөн мэдээний үр дүн гарч Нийслэлийн намын даргын суудлыг дахин авлаа.

Гэхдээ энэ мэдээллийг цөөн хэдэн хүн шүүмжилж буй юм. Хамгийн эхэнд Нийслэлийн МАН ын даргын хувьд болон Хотын даргын хувьд өнөөдрийн Нийслэлийнхний эрх ашгийг хөндөн ярих ёстой байв.

Хот тэр чигтээ түгжирч иргэд гэртээ харих гэж олон цагийг зарцуулж, цар тахлын тархалт өндөртэй өдрүүдийн хажуугаар хоолой хорсгосон утаанд эрүүл мэндээрээ хохирч явна.

Хэрэв өөрийгөө ЗАНГАРАГТАЙ гэж тодорхойлон суугаа Хотын дарга иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг өөрийн амбицнаас дээгүүр бодсон бол шийдэл ярьж, иргэддээ мэдээлэл хүргэж оноо авах боломж байсан билээ. Гэтэл тэрээр өөрийн эрх ашиг цаашдын улс төрийн амбиц аа боддог болохоо тамгалаад авав.

Нийслэлд шийдэх ёстой асуудлууд олон жил иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар шийдэгдээгүй төдийгүй тендер, худалдан авах ажиллагааны мөнгө угаалтаас хэтрээгүй. Утаа бууруулна гэж олон хороо зөвлөл байгуулан олон жил хуралдаж олсон шийдэл нь мөнгө угаах хэлбэр лүү шилждэг нь Нийслэлийн хяналт муугаас гадна, бодлого дутуу байгаагийн илрэл. Мөн түгжрэл шийднэ гэж олон жил ярьсан. Гэтэл өнөөдөр ч давах ёстой шийдэх ёстой Нийслэлийн шууд хамааралтай асуудлууд хэвээр байсаар байна.

Нэг үгээр хэлбэл давах ёстой даваа, шийдэх ёстой асуудлаа эхлүүлээгүй байж өөрийгөө зангараг гаргалаа гэж хэлж, магтуулан суугаа хотын дарга мэдээ гаргахаас өөрийг хийхгүй нь. Үүний цаана Нийслэл хотын үнэн үр төрх хэвээр үлдээд буй.

 

 

 

“Зангараг”-тай гэж өөрийгөө тодорхойлсон Хотын дарга Д.Сумъяабазарын өрөвдөлтэй амбиц
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.