| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Нийгэмд гэрэл асааж шинэчлэл хийх залуу улстөрч Н.Учрал ул боов тараах нь буруу

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн Н.Учрал Т.Доржханд гишүүнийг шүүмжилсэн билээ. Тэгвэл гишүүний шүүмжлэлд Т.Доржханд хариу барьжээ.
Тэрбээр "Н.Учрал гишүүн маань чуулганд хүчтэй мэдэгдэл хийж, сошиалаар мундаг сэвэгджээ. Уг нь залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байтал Доржханд ганц ч хуулийн үг, үсэг санаачлаагүй, ажил хийдэггүй нөхөр гээд зарлаад, зарчим биш хувь хүмүүсийн асуудал болгочихлоо. Хэрэв хариу өгөхгүй бол ХҮН-ын залуус ажилгүй, арчаагүй гээд нийгэмд ойлгогдох тул журмын нөхдийнхөө хүсэлтээр энэ постыг оруулж байна.
 
1.1999 онд Монгол улсын Сангийн яамны босго давснаас хойш 23 жил бодлогын бичиг баримт боловсруулах, судалгаа хийх, хуулийн төсөл боловсруулах ажилтай ноцолдлоо. Товч хураангуйг орууллаа, бүгд баримтаар СЯ-ны архив болон бусад байгууллагад хадгалагдаж байгаа.
 
2.Олон иргэд Учралыг болгоод өгөө л гэнэ. Миний хувьд гишүүн болсноос хойш хулгай хийдэг өмнөх үеийхэнтэй тэмцэж ирснээс биш дараа үеийхэндээ боломж олгоно гэсэн байр суурьтай байдаг. Улстөрд бидэнд “сайн ах” бараг байгаагүй ч бид дараа үеийхэндээ “сайн ах” байхын төлөө хичээнээ.
 
3.Нийгэмдээ гэрэл асааж шинэчлэл хийх учиртай залуу улстөрч боов тараан, уламжлал, наадам, цагаан сараар халхавч хийж байгаа нь буруу. Мөн талбай дээр үзэл бодлоо илэрхийлсэн үеийн залуусаа өөрт хамаагүй аавд нь нааж харлуулах, нэг танхимд суугаа туршлагатай улстөрч эмэгтэйг үл хүндэтгэх нь бүр буруу.
 
Харин ч зориг гарган том хулгайчдын эсрэг нэгдэж буй сэтгүүлчдээ өмөөрч, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэн давхар стандартыг жигшиж буй залуусаа өмөөрөөд ажиллаарай" гэжээ. 
Нийгэмдээ гэрэл асааж шинэчлэл хийх учиртай залуу улстөрч боов тараан, уламжлал, наадам, цагаан сараар халхавч хийж байгаа нь буруу. Мөн талбай дээр үзэл бодлоо илэрхийлсэн үеийн залуусаа өөрт хамаагүй аавд нь нааж харлуулах, нэг танхимд суугаа туршлагатай улстөрч эмэгтэйг үл хүндэтгэх нь бүр буруу.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.