| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ахмадуудын тэтгэврийг төрөөс өгч байгаа дэм тус гэж элийрчээ

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар Засгийн газар болон УИХ-ын чуулган ээлжит бусаар өчигдөр хуралдсан билээ. Тэтгэврийн асуудлаар гишүүд үг хэлж, асуултад хариулт авсан. Зарим гишүүдийн тэнэглэл, үг үйлдэл хэрээс хэтэрсэн харагдав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн гар хөлөө хөдөлгөсөн ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж байгаа дэм гэж ойлгож байгаа" гэж хэлсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр гэдэг төрөөс ахмадууддаа үзүүлж байгаа дэм тус гэнэ. Ийм гишүүн ичих хэрэгтэй. Тэтгэвэр гэдэг нь тухайн иргэн насаараа ажиллаж, хөдөлмөрлөх насандаа төлсөн НДШ-ийн хуримтлалаа тэтгэврээр буцааж авч байгаа хэлбэр юм шүү. Юу яасан төрөөс үзүүлж байгаа халамж, дэм бэ. Уучлаарай эрхэм гишүүнээ та том андуурсан байна. Ийм мэдлэггүй, эсвэл мэдэмхийрдэг гишүүдийг эхнээс нь эргүүлэн татвал таарна гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн гар хөлөө хөдөлгөсөн ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж байгаа дэм гэж ойлгож байгаа" гэж хэлсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр гэдэг төрөөс ахмадууддаа үзүүлж байгаа дэм тус гэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (51)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.