| | USD/MNT 0₮

ХОВДЧУУД “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.ЖАМБАЛДОРЖИД БАЙР ӨГНӨ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр яруу найргийн наадам болох “Болор цом” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн “Болор цом-37” яруу найргийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Багануур дүүрэгт болж, тэргүүн байранд яруу найрагч Б.Жамбалдорж түрүүлсэн билээ.

Яруу найрагч Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажилладаг бөгөөд Г.Сэр-Одын шагналт яруу найрагч төдийгүй зураач нэгэн юм.

Б.Жамбалдоржийн хувьд эхнэр хоёр ихэр охины хамт гэрт амьдардаг аж. Өнгөрсөн жилээс эхэлж “Болор цом”-ын эзэд нутгийн зөвлөлөөс байр өгдөг  жишиг тогтоод буй. Тухайлбал, өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Б.Баттулгад Завханчууд хоёр өрөө байр бэлэглэсэн бол өнөө жилийн тэргүүн байрны эзэн Б.Жамбалдоржид Ховдчууд байр бэлэглэхээр болсныг баттай эх сурвалж дуулгав.

Энэ жилийн "Болор цом"-ын эзэн Б.Жамбалдоржид Ховдчууд байр бэлэглэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.