| | USD/MNT 0₮

Н.Учрал:Нэг үсэг ч тавьж, нэг хууль ч санаачилж үзээгүй Т.Доржханд гэж поп нөхөр ул боов хуульчилна ч гэх шиг

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар гишүүд асуулт асууж, холбогдох албаныхнаас хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл өгөөд Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг оруулж ирж байгаад маш ихээр баяртай байна. Ахмадууд өнөөдөр ядуу амьдарч байна. 80 хувь нь хөдөлмөрийн хөлснөөс доод хэмжээний орлоготой. Би өнгөрсөн хугацаанд тэтгэврийн шинэчлэлийг байнга ярьсан. Ингээд их хурлын дарга захирамж гаргаад хуулийн төслийг санаачилж өргөн бариад хагас жил болж байна. Засгийн газар хамтатгаад явъя гэсэн. Ер нь углуургаар нь авч үзэхгүй бол косметик хагалгаа цаашдаа амжилттай явахгүй. Тийм ч учраас Оюутолгой, Эрдэнэс Монголоос орж ирж байгаа баялагийг тэтгэврийн сан дээр хуримтлуулах, хуримтлалын нэгдсэн сантай болмоор байна. Цаг алдмааргүй байна.

Дээрээс нь тэтгэвэрээр улстөрждөг болжээ. Энд нэг үсэг тавьж үзээгүй, нэг хууль санаачилж үзээгүй поп нөхөр, Доржханд гэдэг нөхөр бий болсон. Энэ нөхөр Одонтуяа гэж хүний тархийг угаагаад одоо сүүлдээ ул боов тараавал хуульчилна ч гэх шиг хийх ажилгүй нэг нөхөртэй боллоо. Хэдэн хүн хөлсөлж жагсаал цуглаан хийдэг. Одоо бүр ахмадаа ч дээдэлж хүндэлж болохоо байчихсан юм байна" гэв.  

Дээрээс нь тэтгэвэрээр улстөрждөг болжээ. Энд нэг үсэг тавьж үзээгүй, нэг хууль санаачилж үзээгүй поп нөхөр, Доржханд гэдэг нөхөр бий болсон. Энэ нөхөр Одонтуяа гэж хүний тархийг угаагаад одоо сүүлдээ ул боов тараавал хуульчилна ч гэх шиг хийх ажилгүй нэг нөхөртэй боллоо. Хэдэн хүн хөлсөлж жагсаал цуглаан хийдэг. Одоо бүр ахмадаа ч дээдэлж хүндэлж болохоо байчихсан юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.