| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, цагаан сараас өмнө тэтгэвэр тэтгэмж нэмэх болсон асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа бөгөөд гишүүдийн асуусан асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээл аваад эргэж төлөөгүй байгаа аж ахуйн нэгжүүд талаар асуулт асуухад Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас АТГ-т хандсан байгаа. Хөгжлийн банкны асуудлаар. Бүх өр төлбөр, зээл авсан хамаарал бүхий этгээдүүдийг АТГ-т шалгуулахаар болсон. Нэг жилийн хугацаанд шалгуулах санал таввсан. Цар тахлын хүнд жилүүдэд эдийн засаг болон үйл ажиллагаа нь доголдож зогссон ААН-үүд байгаа. Гэхдээ боломжтой хэрнээ төрийн байгууллагад сэтгэлгүй хандаж байгаа иргэн, ААН-үүд байж болохгүй. Хуулийн байгууллагад очоод учраа олно биздээ. Капитал банк болон бусад асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч хэргийг нь шийдвэрлээд явж байгаа" гэв.
Л.Оюун-Эрдэнэ:Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй иргэн, ААН-үүдийг АТГ-т өгсөн, хуулийн байгууллага учрыг нь олно.