| | USD/MNT 0₮

Чуулган тэтгэвэр нэмэх асуудлаар хуралдаж эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэх юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтсон билээ.

С.Бямбацогт "Сар шинийн босгон дээр тэтгэвэр нэмэх бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ алгуур бодлоготой нэмэх байсан болов уу. Засгийн газар оруулж ирсэн учраас дэмжинэ. Зах хязгааргүй нэмэхээр үнийн өсөлт ташуурдана, энийг яаж зохицуулах вэ" гэлээ. 

УИХ-ын чуулган тэтгэвэр нэмэх асуудлаар хуралдаж эхэллээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.