| | USD/MNT 0₮

ЕТГ-ын дарга З.Энхболдын нэхэмжлэлтэй Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал хойшилжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын нэхэмжлэлтэй, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох  шүүх  хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч З.Энхболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж, түүнийг ирэх хүртэл хурлыг энэ сарын 14-нийг хүртэл хойшлуулжээ.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн 2019 оны зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Энэхүү нийтлэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарыг гүтгэсэн хэмээн үзэж хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн байгаа юм.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын нэхэмжлэлтэй, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.