| | USD/MNT 0₮

ЕАБХАБ-ын зүгээс УТ-ийн намын тухай хуулийн төсөлд санал өгөх боломжтой гэдгээ илэрхийллээ

Улс төрийн намын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны хаврын ээлжит чуулганаар өргөн барихаар зэхэж буй. Тэгвэл уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан засаг, хүний эрхийн газрын дарга, экспертүүдтэй онлайн хурал хийлээ. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд ЕАБХАБ-аас санал зөвлөмж ирүүлэх юм.

Хуралд оролцсон ЕАБХАБ-ын Ардчилсан засаг, хүний эрхийн газрын Ардчилсан үйл явцын газрын дарга Коте Вардесвилли, Хууль тогтоох байгууллагад дэмжлэг үзүүлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жулиа Гепхард, Монголын улс төрийн намын тухай хуулинд экспертээр 2018 оноос хойш ажиллаж байгаа ЕАБХАБ-ын эксперт доктор, профессор Фернандо Бэртуа нар Монгол улс Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх гэж байгаа нь Монгол дахь ардчиллын бэхжилтэд томоохон үр дүн үзүүлэх чухал үйл хэрэг гэдгийг онцолж байлаа.

Мөн ЕАБХАБ-ын зүгээс Европын Зөвлөлийн Венецийн Комисстой хамтран хуулийн төсөлд санал зөвлөмж өгөх боломжтой гэж хэллээ.

Уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ талаар онцлохдоо “Дэлхий дахины ардчилал, хүний эрхийн стандартыг тогтоодог гол байгууллагууд болох ЕАБХАБ, Венецийн комиссын санал зөвлөмжийн дагуу Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн батлах нь Монгол улсын Ардчиллын  индекс өсөх, Авлигын индекс буурахад том алхам болно” хэмээв.

Улс төрийн намын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны хаврын ээлжит чуулганаар өргөн барихаар зэхэж буй. Тэгвэл уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан засаг, хүний эрхийн газрын дарга, экспертүүдтэй онлайн хурал хийлээ. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд ЕАБХАБ-аас санал зөвлөмж ирүүлэх юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.