| | USD/MNT 0₮

Богд зонхова цогцолбор болон Айрагны өргөөнд төсөвлөсөн төсвөөс танаж, тэтгэвэр тэтгэмж нэмэхээр болжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болов. Ерөнхийлөгч Сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу ийн Засгийн газар 2022 оны төсвийн тодотгол хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Харин одоо төсвийн тодотголыг МАН-ын бүлэгт танилцуулж байгаа юм. Харин өдөр 14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж шийдвэрээ гаргахаар болсон байна.

Тэгвэл төсөвт тодотгол хийж, тэтгэвэр тэтгэмж нэмэхдээ мөнгө хэвлэхгүй аж. Тодруулбал,  2022 оны төсөв суулгасан хэд хэдэн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг царцаах замаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, олны шүүмжлэл дагуулж байсан Булган аймагт баригдах Айрагны өргөө, Тасганы овоон дээр баригдаж буй Богд Зонхава зэрэг 123 арга хэмжээний төсвийн танах, царцаахаар тусгасан байна. Мөн Сэлэнгэ аймгийн нэг суманд барихаар төлөвлөсөн хоёр усан бассейн, Соёлын төвүүд, зарим урсгал зардлуудыг хасахаар болсон байна. Харин 2022 онд дуусах төслүүдийн зардлыг тодотголоор танахгүй, царцаахгүй байхаар тодотголд тусгасан байна.

Тухайлбал Булган аймагт баригдах Айрагны өргөө, Тасганы овоон дээр баригдаж буй Богд Зонхава зэрэг 123 арга хэмжээний төсвийн танах, царцаахаар тусгасан байна. Мөн Сэлэнгэ аймгийн нэг суманд барихаар төлөвлөсөн хоёр усан бассейн, Соёлын төвүүд, зарим урсгал зардлуудыг хасахаар болсон байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.