| | USD/MNT 0₮

Тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн. Үүний дагуу  Сангийн яам судалгаа хийж, Засгийн газар тодорхой шийдвэр гаргахаар болсон. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 08.30 цагаас эхэлсэн байна. 

Үүний дараа үдээс хойш Улсын Их Хурлын ээлжит бус хуралдаан болж, тэтгэвэр нэмэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянган төгрөг үүнийг 500 мянган төгрөг болгож байгаа нь сайн хэрэг. Гэвч эрх баригчдийн гэнэтийн бэлэг буюу цагаан сарын өмнө тэтгэвэр тэтгэмж нэмж байгаа энэ асуудал инфляцийг галзууруулах вий гэсэн болгоомжлол бий. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд 700 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа талаар албаныхан мэдэгдсэн байгаа билээ.

Харин Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өдөр танилцуулах юм байна. 

 

Тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Улс төр

Сэтгэгдэл (32)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.