| | USD/MNT 0₮

Шуурхай:2022 оны төсөвт тодотгол хийж, сар шинийн өмнө ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ нэмэхээр боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Засгийн газар, Сангийн яам энэ асуудлаар судалж, тодорхой шийдвэр гаргахаар болжээ. Энэ дагуу маргаашнаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2022 оны төсөвт тодотгол хийхээр болж байна.

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэл инфляцийн өсөлт нь бага орлоготой иргэдэд дарамт учруулж байгаа бөгөөд ялангуяа зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрээрээ амьдардаг иргэдэд эдийн засгийн хүндрэл хүндээр тусч байгаа учраас ийн шийдвэр гаргах судалгааг Сангийн яам хийж байгаа юм байна.

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ "Халамжийг хасч зогсоож байж, өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгийг зогсоож, тэтгэвэр тэтгэмж нөхөж нэмэх боломжтой, түүнээс наана ямар ч боломжгүй" гэж байсан. Тэгвэл ийнхүү Ерөнхийлөгч нь салбарын сайд болон удирдлагуудад тэтгэвэр тэтгэмж нэмэх чиглэл өгсний дагуу төсөвт тодотгол хийж, тодорхой хувиар нэмэхээр болжээ. 

 

Шуурхай:2022 оны төсөвт тодотгол хийж, сар шинийн өмнө ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ нэмэхээр боллоо
Улс төр

Сэтгэгдэл (136)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.