| | USD/MNT 0₮

Ё.Отгонбаяр:Бухимдахдаа ёс зүйг үг хэрэглэжээ, хоёр сэтгүүлчээс албан ёсоор уучлалт гуйж байна

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэсэн мэдээлэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. 

Тэгвэл Элчин сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, "Ална" хэмээн сүрдүүлсэн нь олон нийтэд ил болсон.  Харин сэтгүүлчийг ална хэмээн заналхийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт сэтгүүлчид хандаж, мөн өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. 

Харин Ё.Отгонбаяр өнөөдөр  өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” хэмээн мэдэгджээ. 

Ё.Отгонбаяр:Бухимдахдаа ёс зүйг үг хэрэглэжээ, хоёр сэтгүүлчээс албан ёсоор уучлалт гуйж байна.
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.