| | USD/MNT 0₮
Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын эхнэрийн албан тушаалын асуудал амралтын өдрүүдэд олон нийтийн шүүмжлэл, дургүйцлийг хүргэсэн.
Тодруулбал, сайдын эхнэр Ц.Ганзул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөрзам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженерээр буюу даргаар ажилладаг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдэж байгаа юм.
Нөхөр нь зам, тээврийн салбарын сайдын албан тушаалыг хашиж, эхнэр нь вагоны тээвэр зохион байгуулалтыг удирдаж, хувийн бизнесээ цэцэглүүлж сууна. Харин хил хааснаас хойш хоёр сарын хугацаанд БНХАУ-ын талаас экспорт, импортын бараа бүтээгдэхүүнээ чингэлэг тээврээр оруулж гаргах шаардлагыг тавьсан. Өнөөдрийн байдлаар Хятад талаас хилээ нээнэ гэж өдөр бүр хэлдэг ч тус улсын онцгой комисс шийдвэрээ гаргаагүй хэвээр байна.
Энэ хугацаанд Л. Халтар сайдын ОХУ-аас орж ирсэн 300 чингэлэгтэй вагон л зөвхөн Хятад тал руу уул, уурхайгаас гарч буй нурмаг ачааг тээвэрлэж, сайдын албан тушаалаа ашиглаж, өндөр ашиг олсоор байгааг бүгд чихээ дараад харж суусаар.
Тэр ч бүү хэл Л.Халтар сайдын эхнэр Ц.Ганзул нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай ти би” компанийг хүү Х.Нямдоржтойгоо хамт 2010 онд, ижилхэн чиглэл бүхий “Ти Эф Ти Трейд” ХХК-ийг 2010 онд байгуулсан байна. Л.Халтар сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2019 он хүртэл бичигдэж байсан аж.
Мөн “Илинкс-Экспресс” ХХК-ийг Ишбэлийн Шатархүү гэгч эзэмшдэг бөгөөд тэрбээр Л.Халтар сайдтай хамтран “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг. Улмаар И.Шатархүү нь Л.Халтарын эхнэр Ц.Ганзултай хамтран “Ти Эф Ти” ХХК-ийг ч эзэмшдэг тухай хэвлэлүүд онцолсон.
Өдгөө “Үндэсний тээврийн корпорац”-аар дамжуулан олон аж ахуй нэгжүүд нийлж тээвэр хийж байгаа мэт дүр эсгэсэн. Үнэн хэрэг дээрээ зөвхөн сайдын хамаарал бүхий компаниуд болон ямар ч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаа компанийн нэрс бүртгэлтэй байдаг. Өмнөө ийм халхавчтайгаар Л.Халтар сайд чингэлэгт вагоноор өдөр шөнөгүй тээвэр хийсээр байна.
Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын эхнэр УБТЗ-д хэлтсийн даргаар ажилладаг