| | USD/MNT 0₮

С.Баяр: Э.Бат-Үүл шоронд хэвээрээ, цагаан сараар хар гэрт байх шиг гуниг үгүй

Шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Одоогийн байдлаар түүнийг захидал бичих эрхийг нь хассан тухай өмгөөлөгч нь мэдээлсэн. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр /2022.01.25/ өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр бичихдээ: "Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. ОХУ-д шоронд буй Навальный хүртэл гадны "Тайм" сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчилалын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш бил үү" гэжээ.

 

С.Баяр: Э.Бат-Үүл шоронд хэвээрээ, цагаан сараар хар гэрт байх шиг гуниг үгүй
Улс төр

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.