| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргасных нь төлөө яллаж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг өнөөдөр танилцуулав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Худал мэдээлэл түгээх гэдэг зүйл ангийг буцаагаад гүтгэх болгох хуулийн төслийг оруулж ирсэн. Учир нь, худлаа мэдээлэл нь дотроо хоёроос гурван үзэл санааг агуулж байдаг. Нэгт, бодит байдлаас бүх зүйл худал. Тэр мэдээллийг санаатай, санаагүй эсвэл зохион байгуулалттай түгээж байгаа үйлдэл, хэлбэрүүдийг ялгаж авч үздэггүй.

Гэтэл хүн санамсаргүйгээр мэдээлэл дутуу байдлаасаа тухайн хүний нэр төрд халдаж, сэдэл агуулахгүйгээр алдаа гаргаж болдог. Энэ бол алдаа. Хэвлэл мэдээлэл дээр үүнийг мэргэжлийн алдаа гэнэ, гаргаж болно. Тоо алдаж болно, үсэг алдаж болно. Нэг үсэг алдахад. Үүнийх нь төлөө ял, шийтгэл оноогоод байж болохгүй. Харин гүтгэх гэдэг бол санаатайгаар хийдэг үйлдэл юм. Тиймээс худал мэдээллээс ялгаж, гүтгэх болгож байгаа иргэд, хэвлэл мэдээллийн мэргэжлийн алдаа гаргаж тэр үйлдэлд хариуцлага үүрүүлж болохгүй л гэж байгаа юм" гэв. 

Б.Энхбаяр:Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргасных нь төлөө яллаж болохгүй
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.