| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: Өрсөлдөгчгүй уул, уурхайн нурмаг ачааг Хятад руу тээвэрлэж буй ЗТХЯ-ны сайд Л.Халтарын ХӨРӨНГӨ

2021 оны эхний улиралд гарсан АТГ-ын Хөрөнгө орлогын бүртгэлийн мэдээллийн санд одоогийн Зам тээвэр, хөгжлийн сайд Лувсангийн Халтар хамгийн их хадгаламжтай сайдаар нэрлэгдэж байжээ.

Тухайлбал,

-Өөрийн орлого: 67,394,680 сая төгрөг

-Гэр бүлийн орлого:  7.2 сая төгрөг

-Нийт орлого: 853,000,000 сая төгрөг

-Орон сууц, барилга байгууламж: 853 сая төгрөгийн үнэ бүхий амины орон сууц-1, нийтийн орон сууц-3, зуслангийн байшин-1 нийт: 5

-Тээврийн хэрэгсэл:  Ford Escape- 1

-Газар: Өмчлөх болон эзэмших эрхтэй 2 газар  /үнэ 22 сая төгрөг/

-Үнэт эдлэл: 98 сая төгрөг

-Хадгаламж: 213,684,570 сая төгрөг

-Авлага: 315.6 сая төгрөг

-Зээл: Байхгүй

-Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: “Аргалант Атар ХХК”, “ТИ ЭФ ТИ трейд ХХК”, “Монгол чихэр корпораци ХХК”-ийн тус бүр 100 хувь өөрийн эзэмшлийнх бөгөөд тус бүр 100 ширхэг хувьцаатай.

-Эрх, патент, тусгай зөвшөөрлийн төрөл: Патент-1

Харин энэхүү хөрөнгө орлогын мэдүүлэгээс хойш тэрээр дахин хөлжсөөр байгаа талаар бид мэдээлсээр байгаа билээ. Тэрээр хамгийн их хадгаламжтай тэрбумтан сайдын суудлаас үсрэн Дэлхийн хамгийн чинээлэг баячуудын эгнээнд очих гэж зүтгэж буй гэлтэй.

 Учир нь тэрээр, өнгөрсөн 10 сарын 12-ний өдөр Хятад улс хил хаах шийдвэр гарсантай холбогдуулан өөрийн хамаарал бүхий “Үндэсний тээврийн корпорац” ХХК-аар дамжуулан  ямар ч өрсөлдөгчгүйгээр 300 вагоноор тээвэр хийсээр байгаа.

Үүний цаана 20 мянган жолооч тээвэрчин, ажилчид ажилгүй байна. Мөн Улаанбаатарын бүх өртөө, зогсоол бүрд 4000 гаруй задгай  вагон ачаатайгаа зогсолт хийсэн байдалтай байгаа билээ.

Гэтэл салбарын сайд асуудлыг шийдэх гарц, шийдэл хайхаас урьдаж өөрийн халаасаа улам зузааруулсаар. БНХАУ-ын талаас олимпыг үзэгчтэй хийх шийдвэртэй холбоотойгоор хил нээх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Энэ хугацаанд сул зогсолт хийж буй байгууллага, аж ахуй нэгжүүдийн алданги хэдэн зуун тэрбумаар яригдаж байгаа билээ. Энэ хойгуур Л.Халтар ОХУ-аас ирсэн 300 гаруй вагоноор ямар ч өрсөлдөгчгүй, монополь эрхтэйгээр, сайдын албан тушаалаа ашиглан уул, уурхайн нурмаг ачааг тээвэрлэж хэдэн зуун тэрбумаар тоологдох ашгийг 7 хоног бүр халаасалж байгааг хуулийн байгууллага шалгахгүй өдийг хүрчээ.

2021 оны эхний улиралд гарсан АТГ-ын Хөрөнгө орлогын бүртгэлийн мэдээллийн санд одоогийн Зам тээвэр, хөгжлийн сайд Лувсангийн Халтар хамгийн их хадгаламжтай сайдаар нэрлэгдэж байжээ.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.