| | USD/MNT 0₮

Цагдаагийн дүрэмт хувцастай зураг ашиглан ЗАЛИЛАН хийсэн, этгээдийг илрүүлжээ

Иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд "Зээл олгоно", "Жолооны үнэмлэх гаргана" гэх зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандахыг анхааруулж байна.

Уг хэргийг үйлдсэн иргэн "Буруу хэрэг хийсэндээ гэмшээд уучлал хүсэж байна" хэмээн мэдүүлж, хэргээ хүлээсэн аж. Одоогоор иргэдэд учирсан хохирлын хэмжээг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж эхэлжээ.

 

Цагдаагийн дүрэмт хувцастай зураг ашиглан ЗАЛИЛАН хийсэн, этгээдийг илрүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.