| | USD/MNT 0₮

Завхан аймгийн онцлох хүнээр М.Лхагвагэрэл тодорчээ

Завхан аймгийн 2021 оны “Онцлох хүн”-ээр Жэм интернэшнл, “Даян” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл тодорлоо.
Тэрбээр 2021 онд дараах амжилтуудыг гаргасан байна.
1. 2021 оны 4-р сард Казакстан улсын “Алматы” хотод болсон Олимпын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ авсан
2. 2021 он 8-р сард Япон улсад болсон зуны олимпын их наадамд Монгол Улсаа төлөөлөн чөлөөт бөхийн 125 кг-ийн жинд амжилттай барилдаж 5-р байр
3. 2021 оны 8-р сард Завхан аймгийн баяр наадамд шөвгөрсөн
4. 2021 оны 10-р сард Норвеги улсын Осло хотноо болсон чөлөөт бөхийн барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг-ийн жинд барилдаж Монгол Улсын хүнд жингийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан.
5. 2021 оны 11-р сард Бүх цэргийн баяр наадамд түрүүлж “Цэргийн арслан” цол хүртсэн
6. 2021 оны 12-р сард Москва хотноо болсон “Alrosa cup” багийн халз барилдаанд урилгаар оролцсон
7. Үндэсний олимпын хорооноос зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадмын чөлөөт бөхийн “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тус тус шалгарчээ.
Завхан аймгийн 2021 оны “Онцлох хүн”-ээр Жэм интернэшнл, “Даян” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл тодорлоо. Тэрбээр 2021 онд дараах амжилтуудыг гаргасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.