Л.Халтар сайдын ОХУ-аас захиалсан 50 вагон ирж, нийтдээ 300 вагоноор монополь тээвэр хийж байна
Улс төр
Зам тээвэр хөгжлийн яамны сайд Л.Халтарын хамаарал бүхий “Үндэсний тээврийн корпораци”-ийн нэр дээр хил хаагдсанаас хойш чингэлэгтэй 300 ширхэг вагоныг ОХУ-аас энгийн иргэдийн тоолж барамгүй их мөнгөн дүнгээр захиалсан байдаг. Сайдын захиалгын дагуу тэр даруй 250 ширхэг вагон улсын хилээр орж ирж, түүнээс хойш тээврийн асуудлыг шийдэх замын салбарын сайд маань өрсөлдөгчгүйгээр өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан монополь тээвэр хийсээр байна.
Харин өдгөө үлдсэн 50 чингэлэгт вагон орж ирсэн тухай мэдээлэл ирлээ. Ийнхүү сайд Л.Халтар нийтдээ 300 ширхэг вагоноор уул уурхайгаас гарч буй нурмаг ачаа буюу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг 1 тонныг л 40 ам.доллараар тооцож Хятад улс руу гаргаж байгаа юм.
Хил хаагдсанаас хойш түүхий эд тээвэрлэхэд өөрчлөлт орсон байдаг. Тодруулбал, ковидын халдварын улмаас задгай вагоноор зөөгдөж ирсэн ачааг оруулахгүй. Харин зөвхөн чингэлэгт вагоноор тээвэрлэж ирсэн нурмаг ачааг оруулна гэсэн өөрчлөлт орсон байдаг.
Нөгөө талын энэхүү хатуу шаардлагад нийцэх чингэлэгт ачаа Манай улсын хэмжээнд 50 хан ширхэг байдаг байна. Гэтэл энэхүү байдлыг сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, Хятад талын шаардлагыг биелүүлж 4 сарын хугацаанд өдөр шөнөгүй сайдын хувийн 300 вагон тээвэр хийж онц их хэмжээний ашиг олсоор.
Үүний цаана задгай вагоноор тээвэр хийж, Улсын эдийн засгийн ихэнх хувийг залгуулж, Төсвийг бүрдүүлж, гадаад валютын урсгалыг таслалгүй авч ирсэн 4000 вагон зам дээр таг зогссон хэвээр л. 4000 вагон тээвэр хийхэд ажилладаг 20,000 жолооч, ажилчид Улсын эдийн засаг хүнд үед ажилгүй болж, хоногийн хоолгүй суугаагаа учирлаж байна. Мөн аж ахуй нэгж байгууллагуудын тээвэр хийдэг вагон нь 4000 дотор бий. Тэд вагоны түрээс зардал, компанийн урсгал зардал, банкны зээлийн сарын төлөлт, хүүнд дарагдаж босох тэнхэлгүй болжээ.
Хэрэв хил нээгдэж зам дээр гээгдэж үлдсэн олон аж ахуй нэгжүүдийн вагон хөдөлж эхэлбэл Л.Халтар сайдын тээврийн эргэлт удаашрах учраас тэр арга хэмжээ авахгүй хойрго суугаа нь мэдээж. Учир нь сайдын 300 вагонтой хамт сул зогсолттой байгаа 4000 вагон нэмэгдэнэ гэсэн үг.
Салбарын сайд нь тээврийн 4000 мянган вагон, 20,000 ажилчид, машинаар нүүрс тээвэрлэдэг 7000 жолооч нарыг эрх ашиг хамаагүй байгаа нь үнэн. Уг нь эдгээр хүмүүс ажилтай, орлоготой байж, гэр бүлийн амьжиргаа дээшилж, өрх айлын эдийн засаг тогтох учиртай. Том агуулгаараа Улсын төсөв бүрдэж, цалин тэтгэвэр тасалдахгүй, халамж, хүүхдийн мөнгө тасалдахгүй олгогдох юм.
Харамсалтай нь өрсөлдөгчгүй бизнес эрхлэгч, монополь тээвэрчин, сайдын суудал энэ бүхнээс дээгүүр оршин буй.
- 2022-01-21 12:03:39