| | USD/MNT 0₮

Төрийн албан хаагчид бүлэглэн гадаад иргэнийг дээрэмдсэн хэргээр яллагдагчаар татагджээ

Энэ нэгдүгээр сарын 03-ны өдөр Монгол улсад түр оршин суудаг гадаад иргэнийг Монгол улсын дөрвөн иргэн бүлэглэн зодож, биед нь хүнд гэмтэл учруулаад зогсохгүй дээрэмдээд зугтсан хэрэг гарсан.

Тэгвэл хамгийн ноцтой нь, манай улсад амьдарч байгаа БНСУ-ын иргэнийг төрийн албан хаагчид дээрэмдэж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэг гарч, тус хэргийг өдгөө шүүхэд шилжүүлээд байгаа ажээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагчид болох С, Ц нар бүлэглэн манай улсад оршин сууж буй БНСУ-ын иргэн Х.Р-ийг гэртээ байхад нь зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулаад, дээрэмдсэн. Өдгөө тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж прокурорын байгууллагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа ажээ. Тус хэргийг үйлдэх үедээ С, Ц нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх.

Иймд тэднийг Эрүүгийн хуулийн 17.2.3.3-д зааснаар 12 жил хүртэл хугацаатай хорих ялаар шийтгэхээр шүүхэд шилжээд байгаа юм. Тун удахгүй шүүх хурлыг тов гарч, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

Төрийн албан хаагчид бүлэглэн гадаад иргэнийг дээрэмдсэн хэргээр яллагдагчаар татагджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.