| | USD/MNT 0₮

Хил хаагдсанаас хойш Л.Халтар сайдын бизнес цэцэглэж, өдөрт тэрбумаар тоологдох төгрөгийн ашигтай ажиллаж байна

-ХИЛ НЭЭГДЭХИЙГ ХОНОГ ТООЛОН СУУГАА ТООЛЖ БАРШГҮЙ ОЛОН ИРГЭД БАЙНА-

Уншигч та Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар салбарынхаа 20 мянган жолоочийг ажилгүй болгох замаар өөрөө хөлжиж, тэрбумтан болох гараагаа эхэлсэн гэвэл итгэх үү. Та бүхэнд нийтлэлээрээ эл сайдын булхайг дэлгэж үзүүлэх болно. Яг энэ цаг үед омикроны халдвар тоолоход бэрх болж 2 жил халдвар авалгүй тэссэн иргэд бүгд өвчилж Улсын эрүүл мэнд нийтдээ хүнд байна.

Гэхдээ энэ асуудлаас илүү маш том бэрхшээл манай улсад нүүрлээд 3 сарын нүүрийг үзжээ. Учир нь өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ний өдөр Хятадын талаас Эрээний боомтын хилийг хааснаар олон шийдэхэд бэрх асуудал шил шилээ даран үүссэн байдаг.

Өнөөдрийн байдлаар худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид, барилгын салбарынхан, эм эмнэлгийн хэрэгсэл шаардлагатай улсын эмнэлгүүдийн эмч нар гээд маш  олон салбарын олон иргэд хил нээгдэхийг хоног тоолон хүлээж сууна. Тэр дундаа нүүрс тээврийн жолооч нар болон Уул уурхайн нурмаг ачаа буюу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал тээвэрлэдэг бүх компаниуд аргаа барсан байдалтай байна. Тээврийн жолооч, компаниудын эцсийн амьсгаа барагдахад хэдхэн хоног үлджээ.

Тэднийг дагасан жижиг бизнес эрхэлж амьжиргаагаа залгуулдаг иргэд өдрийн хоолгүй өнжиж байна. Зөвхөн уул уурхайн нурмаг ачааг зөөж тээвэрлэж хилээр гаргах ажил хийдэг иргэд аж ахуй нэгжүүдийн цаана гэхэд 100 мянган айл өрхийн амьжиргааны асуудал яригддаг. Түүний цаана олон хүүхэд хоолгүй хонож, зээлээ төлж чадахгүйд хүрсэн иргэд байр, машин, бизнесээ банкны барьцаанд туусаар байгаа дүр зураг дэндүү харамсалтай.

-ВАЛЮТЫН УРСГАЛ ЗОГСОЖ, УЛСЫН ТӨСӨВ АЛДАНГИТАЙ ГАРАХАД НЭГ САРЫН ХУГАЦАА ҮЛДЛЭЭ-

Уул уурхайн нурмаг ачааг тээвэрлэж хилээр гаргаж Улсын амь тариаг залгуулдаг 4 мянга орчим вагон байдаг. Тэдгээр вагоны дугуй иргэж, тээвэр хийж, жолооч нар ажиллаж байж Улсад их хэмжээний валют орж ирж, Улсын төсөв бүрддэг. Тэдгээр вагоныг хөдөлгөж буй иргэн, аж ахуй нэгжүүд хил хаагдах шийдвэр гарснаас хойш ажилгүй, зам дээр гацсан байдалтай өдийг хүрчээ. Нурмаг ачаа зөөдөг 4 мянган орчим вагон эзэмшдэг УБТЗ болон хувийн хэвшлийн компаниуд эдгээр вагонуудаа гаднын орнуудаас их хэмжээний барьцаа төлж, өндөр зардалтайгаар оруулж ирсэн байдаг юм байна.

Тэдгээрийг судалж үзэвээс, Белги, Беларус, ОХУ-аас оруулж ирсэн аж. Мөн өдгөө ажилгүй сул зогсолтынхоо хариуд 4 мянга орчим вагоны татвар, сул суултын урсгал зардалд дарагдсан тээвэр, ложистикийн компаниуд ар араасаа дампуурлаа зарлаж тэр хирээр олон хүн ажилгүй болж байна.

Одоогийн байдлаар 15-20 мянган жолооч нар ажилгүй хил нээгдэх өдрийг хүлээн залбирч суугаа. Мөн тэднийг дагаад Улсад валют зогсонги байдалд хүрч, Улсын төсөв цөөхөн хоног үлдлээ.

-САЛБАРЫН САЙД Л.ХАЛТАР 100 МЯНГАН ИРГЭДИЙГ ХООЛГҮЙ ҮЛДЭЭЖ, ӨӨРӨӨ 7 ХОНОГТ 9 ТЭРБУМЫН АШИГТАЙ БАЙНА-

Одоогийн Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Л.Халтар хил хаагдах шийдвэр алга ташин баярлан суугаа. Учир нь тэрээр хил хаагдах шийдвэр гарснаас хойш Оюу толгой болон бусад жижиг уурхайнуудаас гарч буй нурмаг ачаануудыг өөрийн хувийн компанийн эзэмшлийн 250 вагоноор зөөж эхэлжээ.

Тэр өдөртөө тэрбум тэрбумаар тоологдох ашигтай бөгөөд 7 хоногтоо дунджаар 10 орчим тэрбумын ашиг олж байгаа гэх албан бус мэдээлэл байна. Энэ их мөнгө, эрх ашиг, сайдын эрх мэдлийн цаана хил нээхгүй байх ашиг сонирхол давамгайлж байна. Хятад улсын талаас хил хаасны дараахан уул уурхайгаас гарч хилээр оруулах нурмаг ачааг зөвхөн чингэлэгтэй вагоноор зөөх шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл чингэлгээр зөөх боломжит вагон нь манай улсын хэмжээнд 50 хан ширхэг бий гэх.

Энэ байдлыг салбарын сайд нь овжиноор ашиглаж ОХУ-аас нийтдээ 300 чингэлэгт вагоныг захиалжээ. Захиалгын дагуу 250 вагон Монгол орж ирсэн байна. Энэхүү 250 вагон нь Л.Халтар сайдын хамаарал бүхий "Үндэсний тээврийн корпорац ХХК"-ийн нэр  дээр өдөр шөнөгүй давуу эрхтэйгээр тээвэр хийж, эзнээ хөлжөөж байгаа.

Л.Халтар сайдын нэр дээр одоо дахин 50 вагон "Үндэсний тээврийн корпорац ХХК"-ийн нэрээр хилээр орж ирж байна. Тэр цаашид ч улам хөлжиж, сайдын суудлаасаа Дэлхийн данстай оффшорчин болно.

Өнгөрсөн хугацаанд хил нээх талаар шийдвэртэй арга хэмжээ аваагүйн учир зангилаа үүгээр зогсохгүй. Салбарын сайд олон жолооч компаниудын эрх ашгийг уландаа гишгэж олон мянган үрсийн хоолыг булааж монополь эрхтэйгээр тээвэр хийсээр байгааг хуулийн байгууллагынхан шалгаж цаг болсон. Хил нээгдэхгүй байх нь түүнд өндөр ашигтай учраас арга хэмжээ авахгүй суусаар.

Бид дараагийн цуврал нийтлэлээрээ дамжуулан ОХУ-аас орж ирж буй вагон ямар эрх ашгаар орж ирж байгааг дэлгэнэ.

 

Уншигч та Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар салбарынхаа 20 мянган жолоочийг ажилгүй болгох замаар өөрөө хөлжиж, тэрбумтан болох гараагаа эхэлсэн гэвэл итгэх үү. Та бүхэнд нийтлэлээрээ эл сайдын булхайг дэлгэж үзүүлэх болно.
Улс төр

Сэтгэгдэл (47)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.