| | USD/MNT 0₮

Хамтран амьдрагчаа хөнөөсөн эмэгтэй гэрээслэл бичиж үлдээгээд өөрийгөө боомилжээ

Өнгөрөгч өдөр буюу энэ сарын 19-ний 8 цагт хамтран амьдардаг байсан цэл залуухан хосууд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд амьдардаг байсан эмэгтэй 32 настай Ц.С нь хамт амьдардаг нөхөр болох эрэгтэй 34 настай Б.Д-ийн хоолойн тус газарт нэг удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн байна.

Хэргийн газарт дуудлагараар цагдаагийн алба хаагчид ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж. Хамтран амьдрагчаа хөнөөсөн эмэгтэй удалгүй гэрээслэл бичиж үлдээгээд өөрийгөө боомилж нас барсан байжээ. Одоогоор дээрх онц ноцтой хэрэгт гадны нөлөө байсан эсэхийг шалгаж байгаа гэх бөгөөд урьдчилсан байдлаар хардалтаас болж маргасан байж болзошгүй байгаа гэх.

Иймээс иргэд та бүхэн үл ялих зүйлээс болж гэр бүлийн хүрээндээ болон бусадтай маргахгүй байх, сэтгэл санааны байдал хүнд үедээ мэргэжлийн эмч нарт хандаж зөвлөгөө авах, гэнэтийн шийдвэр гаргахгүй байхыг дээрх мэдээллээрээ дамжуулан  анхааруулж байна.

 

Өнгөрөгч өдөр буюу энэ сарын 19-ний 8 цагт хамтран амьдардаг байсан цэл залуухан хосууд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.