| | USD/MNT 0₮

Мэтгэлцээнээс зугтсан Засгийн газрыг иргэний хөдөлгөөний төлөөллүүд эсэргүүцэж байна

Өчигдөр Комедиан Д.Амартүвшин, “No Double Standard” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүү нарын иргэдийн төлөөлөл Засгийн газартай мэтгэлцэхээр МҮОНРТ дээр очжээ.

МҮОНРТ-ийн зүгээс иргэдийн төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, мэтгэлцээнд нь зориулан студи болон эфирийн цаг гаргаж өгөөд байсан юм. Харин уг товлосон цагт иргэд ирсэн ч Засгийн газраас ирээгүй тул мэтгэлцээн болсонгүй.

Учир нь  Засгийн газрын ХМОНХГ-т хандан мэтгэлцээнд урьсан ч албан ёсны хариуг бичгээр ирүүлээгүй байна. Уг нь мэтгэлцээнээр Засгийн газрын бодлого шийдвэр, улс  орны нөхцөл байдлын талаар  иргэд асуулга тавьж, мэтгэлцэхээр төлөвлөсөн байв.

МҮОНРТ-ийн хувьд зохион байгуулах үүрэг хүлээгээгүй, эфирийн цаг бэлдэж оролцсон ч нэгэнт нөгөө талын төлөөлөл ирээгүй тул Д.Амартүвшин, Д.Монголхүү нарыг оруулаагүй байна. Харин иргэд ядаж “Мэтгэлцээнд урьсан боловч Засгийн газар ирсэнгүй” гэсэн богино тайлбарыг оногдсон эфирийн цагтаа хэлэх хүсэлтэй байсан тул гомдолтой буйгаа илэрхийлж байгаа юм.

 

Комедиан Д.Амартүвшин, “No Double Standard” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүү нарын иргэдийн төлөөлөл өчигдөр /2022.01.19/ Засгийн газартай мэтгэлцэхээр МҮОНРТ дээр очжээ.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.