| | USD/MNT 0₮

Гадаад харилцааны яамны мэргэжилтэн, газрын дарга хоёр Элчин сайдаар томилогдов

УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудыг эгүүлэн татаж, зарим Элчин сайдуудыг томилсон билээ.

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг 80.8 хувийн саналаар, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг томилохыг 86.5 хувийн саналаар, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилохыг 88.5 хувийн саналаар тус тус дэмжиж, томилсон байгаа билээ.

Тэгвэл Гадаад харилцааны мэргэжилтэн, газрын дарга хоёр эмэгтэй Эрдэнэцогтын Сарантогос, Даваасүрэнгийн Гэрэлмаа хоёр ийнхүү Элчин сайдаар томилогдов. Яг тухайн бүс нутгаа хариуцсан мэргэжлийн хүмүүс мэрит зарчмаар Элчин сайд болж байна хэмээн олон нийт харж, хүлээж авч буй.

 

Гадаад харилцааны мэргэжилтэн, газрын дарга хоёр эмэгтэй Эрдэнэцогтын Сарантогос, Даваасүрэнгийн Гэрэлмаа хоёр ийнхүү Элчин сайдаар томилогдов.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.