| | USD/MNT 0₮

ЗГ: Хичээл эхлэх хугацааг тодорхой болгохыг ЭМЯ, БШУЯ, УОК-т үүрэгдлээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар танилцууллаа. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Коронавируст халдварын Омикрон хувилбарын оргил үе нэгдүгээр сарын сүүл болон хоёрдугаар сарын эхэн үед тохионо. Сүүлийн үед батлагдаж буй нийт тохиолдлын 90-ээс дээш хувь нь Омикрон хувилбар байна. Яг энэ үед ЕБС болон их, дээд сургуулийн оюутан, сурагчдын өвлийн амралт үргэлжилж байгаа ч цэцэрлэгийн насны 4-5 настнуудын хичээл үргэлжилж байна. Шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар нээх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. БШУЯ-наас хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх талаар гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК-ын саналаа нэгтгэж шийдвэрлэх нэг долоо хоногийн хугацааг өглөө.

Засгийн газрын хуралдаанаас өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал ирүүлээгүйг мэдэгдэж байна. 

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар танилцууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.