| | USD/MNT 0₮
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Байгаль орчин, аялал жуучлалын яам /БОАЖЯ/, Эдийн засаг хөгжлийн яам /ЭЗХЯ/-ны дэд сайд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, БОАЖЯ-ны дэд сайд Б.Тулга, ЭЗХЯ-ны дэд сайдад С.Наранцогт нарийг дэвшүүлж хэлэлцсэн байна. Улмаар Б.Тулгыг тус албан тушаалаас нэрийг нь татуулж, дэд сайдаар МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд дарга, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж гэх залууг томилохоор дэмжсэн байна. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурлаар БОАЖЯ, ЭЗХЯ-ны дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хийхээр болжээ.
Өнөөдөр дэд сайд нарын томилгоог хийх бөгөөд Б.Тулгын нэрийг татуулж, Г.Түвдэндоржийг дэмжжээ.