| | USD/MNT 0₮

Ж.Ганбаатар: ПиАр-аа багасгаарай даа, дарга минь

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулав. Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Пиараа багасгаарай даа, дарга минь. Ажлаа хийгээрэй. Таныг харж байхад пиар чинь хэтэрхий их шүү. БОАЖЯ бол Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг тул ажлаа мөн тайлагнадаг байх ёстой.

Ерөнхий сайд ажлаа сошиалаар хийхгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Тэрээр ийм ажлуудыг таслан зогсооно гэж хэлсэн. Сошиалаар ажлаа хийхээр иргэдэд өндөр хүлээлт үүсгэчихээд тэр хүлээлтээ давж ажиллаж чаддаггүй. Утааг багасгаж болно гэдгийг өмнөх Ерөнхий сайд харуулчихсан болохоор тэр ажлыг л үргэлжлүүлэх, дуусгах хэрэгтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулав. Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.