| | USD/MNT 0₮
АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Ганибал, С.Ганбаатар нар өнөөдөр ҮХЦ-д хандаж, зарим төрийн албан хаагчдыг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардчилсан нам бол тэргүүн нам. Манай Монголын нийгэм 90 оноос хойшоо ялзарсан. Олон намыг устгах ганцаараа дарангуйлах Назарбеавын хойноос явж байна. Ардын намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж өөрийн болгох зөвлөгөөг гадаадынхнаас авч хэрэгжүүлсэн.
Монголд байгаа олон намын тогтолцоог устгах, Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байлгах зөвлөгөөг гаднынхнаас авсан. Нэг намын дарангуйлал тогтоохын тулд АН-ыг хоёр тамга тэмдэгтэй болгож харагдуулж байна. Энэ нь бичигдсэн зохиолын дагуу явагдаж байна. Хуучин Ц.Элбэгдорж зохиол бичдэг байлаа. Одоо Ардын намынхан бичиж байна" гэв.
Н.Алтанхуяг:МАН-ынхан Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байлгах зөвлөгөөг гаднынхнаас авсан.