| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Хүүхдийн мөнгийг зогсоож байж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломжтой

Цагаан сараас өмнө тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой гэсэн байр суурийг зарим УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан дээр хэлсэн байгаа билээ. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангаас тэтгэвэр тэтгэмж нэмэх боломж байгаа эсэхийг тодруулахад тэрбээр "Төсвийн орлого саатсан зүйл алга. Дордоогүй гэж хэлж болно. Харин импортын бараанууд Замын-Үүдээр бага ч болов орж ирээд байна. 

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал 2022 оны төсөв дээр суутгагдаагүй. Энэ асуудал халамжийн бодлоготойгоо уялдаж явдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотой халамжийн бодлогыг тэлсэн байгаа. Үүнээс өмнө нь тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмж ирсэн. Ковидтой холбоотойгоор тэтгэвэр нэмээгүй, харин халамжийг нэлээдгүй хувиар нэмсэн. Цаашдаа ковидын дараах нөхцөл байдал буюу халамж хүүхдийн мөнгө зогсвол нөхөөд тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломжтой" гэжээ. 

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг зогсоож байж, тэтгэвэр тэтгэмжийг нөхөж нэмэх боломжтой.
Улс төр

Сэтгэгдэл (52)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.