| | USD/MNT 0₮

МАХН-ын Б.Тулга БОАЖ-ын дэд сайдаар томилогдоно

Монгол ардын хувьсгалт нам МАН-тай эвсэн нэгдэж 2020 оны сонгуульд орж байсныг хүн бүхэн мэднэ. Ингэж нэгдэж нийлж нэг баг болж эвссэнийх Н.Энхбаярын намынханд МАН-аас албан тушаал болон сайдуудын суудлыг шагнал болгож өгнө гэсэн яриа ч гарсан. Тэгвэл энэ яриа оргүй биш ортой гэдгийг баталж эхэллээ. Н.Энхбаяр дарга ч "Манай намынханд МАН-аас албан тушаал өгнө гэж хэлсэн" хэмээн мэдээлэл хийж байсан удаатай. 

Харин өчигдөр БОАЖ-ын сайд багаар "унаж" дараагийн ээлжийнхэн нь хоолондоо орж эхэлжээ. Өнөөдөр чуулган дээр тус яамны сайд болон дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо хэлэлцэгдэх юм байна. Тодруулбал, тус яамны сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ томилогдох бол дэд сайдаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга томилогдохоор "тохироо" хийсэн байна. 

Тус яамны сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ томилогдох бол дэд сайдаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга томилогдохоор "тохироо" хийсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.