| | USD/MNT 0₮

Алдарт уяач учир П.Сэргэлэнг Кувейтэд Элчин сайдаар ажиллаж чадна хэмээн гишүүд үзжээ

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар БНСУ, Кувейт, Швецарын Холбооны Улсад суух элчин сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, БНСУ-д суух Элчин сайдаар Э.Сарантогос, Кувейт улсад суух Элчин сайдаар алдарт уяач П.Сэргэлэн, Щвецар улсад суух Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Томилох асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын зарим гишүүд “П.Сэргэлэн нь Монгол Улсын Алдарт уяач тул Кувейт улсын онцлог, нөхцөл байдлыг харж ажиллаж чадна. Учир нь тус улс нь шонхор шувууг дээлдэг” гэсэн утгатай үгийг хэлжээ. Учир нь П.Сэргэлэн нь Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Алдарт уяач цолтой нэгэн юм.

Алдарт уяач П.Сэргэлэнг Кувейт улсад суух Элчин сайдаар томилох эсэхийг хэлэлцэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.