| | USD/MNT 0₮

БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор болжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайд Н.Уртнасанг дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргатай нь хамт чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэмжжээ.

Ерөнхий сайд БОАЖ-ын сайд томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, маргааш чуулганаар оруулж тангараг өргүүлэх ажээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, "JCI" Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
 
Тэрбээр 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад ШӨХТГ-ын дарга болсон юм. 
БОАЖ-ын сайд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.