| | USD/MNT 0₮

С.ЧИНЗОРИГ: Ядуурлын ирмэг дээр байгаа учраас зээлийг нэг удаа тэглэж байна

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 

Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаад “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргалаа. Гол нь тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал нь нийгмийн хамгааллын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа том арга хэмжээ юм. Ялангуяа бага орлоготой ахмадуудыг дэмжих бодлого гэж үзэж байна. Тиймээс бүлэг дэмжсэн шийдвэр гаргасан. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэнэ” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

С.ЧИНЗОРИГ: Ядуурлын ирмэг дээр байгаа учраас зээлийг нэг удаа тэглэж байна
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.