| | USD/MNT 0₮

Шадар сайд С.Амарсайхан суудлаасаа бууна гэв үү

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан суудлаасаа буух тухай мэдээлэл Төрийн ордонд бор шувуу болж нисэж эхэлжээ. Түүнийг албан тушаалаас нь буулгах асуудлыг саяхнаас ярилцаж эхэлсэн гэх бөгөөд үүний хажуугаар тэргүүн дэд Шадар сайдтай болох асуудлыг ч мөн батлуулахаар болж байгаа аж.

Тэргүүн дэд Шадар сайд нь одоогийн Шадар сайдын чиглүүлэгч болох юм гэж харж байгаа гэх мэдээлэл бий. Шадар сайд 2021 онд үүрэгт ажилдаа томилогдон цар тахлын үед ажилласан дорвитой өөрчлөлт гараагүй, халдварын тоо буураагүй, цар тахалтай тэмцэх хуулийг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, эдийн засгийн томоохон алхмуудыг хэрэгжүүлээгүй зэрэг олон асуудалд шүүмжлүүлдэг. Тэр ч бүү хэл Улсын Онцгой комиссыг бүрэн утгаар нь ажиллуулж чадахгүй байгаа гэх асуудал хөндөгддөг.

Мөн түүнийг өнгөрсөн жилийн хугацаанд албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудлууд хөвөрсөн. Тухайлбал, түүний эхнэр нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн улаан бүс рүү орж эргээд тусгаарлалтад оролгүй бүсээс шууд гарсан асуудал гарсан. Түүнийг энэ үйлдлийг олон нийт ялгавартай хандаж байна хэмээн ихээхэн шүүмжлээд авсан байдаг. Мөн түүний хүүг Улсын төсвийн мөнгөөр гадаадад сурах зардлаа төлүүлсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ мэдээллийг дагуу Шадар сайд төсвийн мөнгийг эргүүлэн төлж байв. Энэ мэтчилэн түүнийг Шадар сайдын албан тушаал ахадсан гэж үзэх улс төрчид багагүй байгаа бололтой. Харин тэрээр өөрөө албан тушаалаасаа зууралдаж, тохироо хийх гэж уулзалтуудыг зохион байгуулж байгаа гэх албан бус мэдээлэл бий.

Энэ цаг үед маш олон иргэд цар тахал дарагдсан байдалтай байна. Эмнэлэг ачааллаа даахгүй, эмнэлгүүд шуурхай болон зайлшгүй хийх хагалгаануудыг хил нээгдэхгүй байгаа гэх шалтгаанаар хийхгүй байгаа. Үүний цаана өвчиндөө шаналж буй олон иргэд хохирсоор байна. Өдөр бүр цар тахлын тоо хэдэн мянгаараа тоологдож, олон хүн давтан халдвар авсаар байна.

Гэтэл иргэдээ чиглүүлэх ёстой Засгийн газар сандал, суудлаа хэлэлцэж дуусаагүй хэвээр. Өнөөдөр ч бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн шинэ хоёр яамтай болох асуудал яригдаж байгаа билээ.

Он гарсаар “Ковидын хууль” нэртэй түр хуулийг иргэддээ бүрэн сурталчилж таниулаагүй байж сунгасан. Энэ мэт олон үйлдлүүд иргэдийн төлөө биш сандал суудал, сайд нарын томилгоо зэрэг асуудлын хүрээнд өрнөж байна. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүд 76 байгаа нь бага байгаа тул өргөтгөж тоог нь нэмэгдүүлэх асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх асуудлыг хүртэл ярьсаар байна. Харин үүний ард маш олон иргэд цар тахлын аюулд бүхнээ зориулж, туйлдсан хэвээр.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан суудлаасаа буух тухай мэдээлэл Төрийн ордонд бор шувуу болж нисэж эхэлжээ. Түүнийг албан тушаалаас нь буулгах асуудлыг саяхнаас ярилцаж эхэлсэн гэх бөгөөд үүний хажуугаар тэргүүн дэд Шадар сайдтай болох асуудлыг ч мөн хэрэгжүүлж батлуулахаар болж байгаа аж.
Улс төр

Сэтгэгдэл (40)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.