| | USD/MNT 0₮

Омикроны халдвар оргил үедээ хоногт 20 мянгад хүрэх эрсдэлтэй байна

Манай улсад омикрон мутацын давалгаа буюу халдварын дөрөвдүгээр давалгаа эхэлсэн байна. Эл халдварын оргил үе нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж буй.

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаярын хэлснээр "Цагаан сарын үеэр омикрон хувилбарын оргил үе эхэлнэ. ДЭМБ-ын мэдээлснээр омикроны халдварын оргил үе нэг сар үргэлжилнэ гэсэн тооцоо бий. Энэ халдварын оргил үед халдварын тоо тохиолдол хоногт 20 мянгад хүрэх эрсдэлтэй байна. Учир нь омикрон хувилбар маш богино хугацаанд олон хүнд тархдаг. Тиймээс сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг зөвлөж уриалж байна" гэлээ. 

Омикроны халдвар оргил үедээ 20 мянгад хүрэх эрсдэлтэй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.