| | USD/MNT 0₮

Найзыгаа алсан Н.Түвшинбаярыг өөрийнхөө амийг егүүтгэж магадгүй гэж үзээд дахин нэг сараар хорихоор болжээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Олимпийн аварга Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сар сунгуулах тухай саналыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, өнөөдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж өчигдөр хянан хэлэлцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар  /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй / гэх үндэслэлээр  цагдан хорих  2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад  зааснаар “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  эрүүгийн  хэргийг  2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн  шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлгээр хянан  хэлэлцээд Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг  мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр  хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэж байсан юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Олимпийн аварга Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сар сунгуулах тухай саналыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, өнөөдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж өчигдөр хянан хэлэлцжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.