| | USD/MNT 0₮

Амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэгүүд 15.00 цаг хүртэл ажиллаж байна

Нийслэлийн эрүүл мэндийн газраас халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлгийн цагийн хуваарьт өөрчлөлт хийжээ. Тодруулбал, өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын 10:00-15:00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.

Өнөөдрийн байдлаар 22 мянга гаруй хүн өрхийн эмчийн хяналт дор гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсээ өрхийн эмнэлгийнхэн өвчний хүнд, хөнгөн байдлаар эрэмбэлж, эмнэлэгт шилжүүлж буй. Эмнэлэгт 5889 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй. Өрхийн эмнэлгүүд ч маш ачаалалтай ажиллаж байна. Тиймээс ЭМЯ, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч, өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлнэ" гэж мэдээлсэн. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж буй.

Амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэгүүд 15.00 цаг хүртэл ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.