| | USD/MNT 0₮

Биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэх гурван шүүгч болон өмгөөлөгч Б.Баасанцогт нарыг шүүж байна

Шүүхийн сахилгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.01.14/ 13.30 цагт эхлэв. Хуралдаанаар ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, өнгөрсөн онд өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын хөл хорионы үед биеэ үнэлэлт, садар самууныг зохион байгуулж, орон байраар хангасан бичлэг цацагдсан билээ. Мөн орон сууцны лифтэнд зүй бус байдал гаргаж буй бичлэг олон нийтэд хүрч багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргажээ. Энэ дагуу тэднийг өнөөдөр ийнхүү ёс зүйн асуудал байгаа эсэхийг дэнсэлж байна.

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.01.14/ 13.30 цагт эхлэв. Хуралдаанаар ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.