| | USD/MNT 0₮

Шангри-лагаас саатуулагдсан АНУ-ын иргэний их хэмжээний мөнгө залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ

АНУ-ын холбооны мөрдөх товчооноос шалгаж, эрэн сурвалжилж байсан АНУ-ын харьяат сэжигтэнг саатуулсан тухай мэдээлэл олон нийтийн анхааралд хүрсэн билээ.

Тодруулбал, АНУ-ын иргэн Н.Т.Л гэх 65 настай эрэгтэйг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дахь Шангри-ла зочид буудалд байхад нь манай цагдаагийн бие бүрэлдэхүүн илрүүлэн баривчилсан байдаг.

Тэгвэл тухайн АНУ ын иргэнийг саатуулан мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Яллагдагч Тэрри Ли Нанси /Terry Lee Nance/-н үйлдсэн “Америкийн Нэгдсэн Улс дахь Би Би Энд Ти” /BB&T/ хөрөнгө оруулалтын компаниас 200,000,000 /хоёр зуун сая/ ам.долларын зээл олгож, хамтарч ажиллана хэмээн цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурамч баримт бичиг ашиглан бусдаас 7500 америк доллар буюу 21,369,000 залилан авсан” гэмт хэрэгт 2021 оны 12 сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тун удахгүй уг хэрэгт холбогдуулах шүүх хурлын тов зарлагдах юм.

АНУ иргэн нь Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн бөгөөд тэрбээр АНУ-д эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан хуурамч цахим шуудангаар Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжийнхэнтэй холбогдон барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж итгүүлж, хөрөнгө оруулалтын банкны хуурамч төлөөлөгчийн итгэмжлэл хийж, төлөөлөгч нь хэмээн өнгөрсөн есдүгээр сард Монголд ирээд байжээ.

Залилангын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Тэрри Ли Нанси гэгчийн байрлаж байсан өрөөнөөс нь их хэмжээний валют санхүүгийн хуурамч бичиг баримтууд, АНУ-ын элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг эд мөрийн баримтаар хураагдсан юм.

АНУ-ын холбооны мөрдөх товчооноос шалгаж, эрэн сурвалжилж байсан АНУ-ын харьяат сэжигтэнг саатуулсан тухай мэдээлэл олон нийтийн анхааралд хүрсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.