| | USD/MNT 0₮

ЭМЯ:Омикрон хувилбарын нууц үе багасч, халдварлах чадвар өндөр болж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Омикрон хувилбар дэлхийн 140 гаруй улсад бүртгэгдээд байна. АНУ, Их Британи, Итали, Франц, Дани, Норвеги зэрэг улсуудад томоохон давалгаа үүсч байна. АНУ-д өдөрт 1.5 сая тохиолдол бүртгэгдэж байна. ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 15 сая тохиолдол бүртгэгдсэнийг онцоллоо. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 52 хувиар өссөн байна.

Монгол Улсад Омикрон халдварын тархалтын 70 орчим хувийг эзэлж байна. Манай улсын хувьд вакцинжуулалт өндөр байгаа учир иргэд харьцангүй хөнгөн тусч байна" гэв. 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Зөөвөрлөгдсөн болон дотоодод омикрон хувилбар батлагдах нь нэмэгдэж байна. Тиймээс бид омикрон хувилбарын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг өөрчилж байна. Өмнө нь хил дээр түлхүү анхаарч байсан бол одоо вакцинжуулалт дээр илүүтэй анхаарч байна. Цаашид голомтлон тархаж байгаа кластер тархалт дээр анхаарч, халдварыг тогтоон барихад анхаарна. Омикрон хувилбарын нууц үе багасч, халдварлах чадвар өндөр болж байна. Тиймээс бид эрсдэлийн үнэлгээ хийж, хоёр хоногийн өмнө дууссан" гэлээ. 

ЭМЯ:Омикрон хувилбарын нууц үе багасч, халдварлах чадвар өндөр болж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.